Түрээсийн орон сууцын Цахим бүртгэл

Бид өөрсдийн үйл ажиллагаагааг нээлттэй ил тод байлгах үүднээс энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
БҮРТГЭЛ : 2019/09/20-2019/10/07 09:00 цаг хүртэл явагдана

Өнөөдрөөс эхлэн та цахимаар хүсэлтээ гарга

Та цахимаар хүсэлт гаргаснаар очер дараалалгүй, түргэн шуурхай хүсэлт гаргах боломжтой болно.

Мэндчилгээ

Орон нутгийн өмчийн алба нь анх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдаж, 2014 оноос аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс нэртэйгээр орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалтанд хяналт тавих, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд компанийн засаглал, өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан. Худалдан авах ажиллагааны алба нь аймгийн Засаг даргын 2012 оны А/350 тоот захирамжаар засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нэртэйгээр байгуулагдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тус алба нь 2014, 2015, 2016 онуудад Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагуудаас улсад тэргүүлж, 2015, 2016 онуудад Хөвсгөл аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарсан амжилттай байна. Дээрх 2 байгууллагыг нэгтгэн, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/441 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулагдаж, газрын дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нягтлан бодогч-архив бичиг хэргийн эрхлэгч, нярав-жолооч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй өмчийн болон худалдан авах ажиллагааны чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
БИД

Өмчийн талаар орон нутагт бартимтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах; орон нутгийн өмчит бололн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах

Байнгын хяналт

Орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл тооллого явуулах, орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих;

Туслалцаа, арга зүй

Худалдан авах ажиллагааны орон нутагт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

Түрээсийн үйлчилгээ

Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах ;

Хөрөнгө оруулалт

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж. хэрэгжүүлэх;

Нийгмийн хариуцлага

Төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд Төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах;

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Төрийн бодлого , хууль тогтоомжийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, тасралтгүй, шударга байх зарчмуудад нийцүүлэн хэрэгжүүлснээр орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

Зорилт

Зорилт

Өмчийн талаар орон нутагт баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах

Үндсэн чиг үүрэг

Үндсэн чиг үүрэг

Худалдан авах ажиллагааны орон нутагт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

Түмнээ тухлуулна

Мэдээ, мэдээлэл

Өрх толгойлсон эцэг эхийн бүлэгт хүсэлт өгсөн иргэдийн жагсаалт

Өрх толгойлсон эцэг эхийн бүлэгт хүсэлт өгсөн иргэдийн жагсаалт

Дэлгэрэнгүй
Түрээсийн байрны 18 болон түүнээс доош насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн жагсаалт

Түрээсийн байрны 18 болон түүнээс доош насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн жагсаалт

Дэлгэрэнгүй
Ахмад настны ангилад тэнцсэн тэнцээгүй иргэдийн жагсаалтыг нийтлэв

Түрээсийн орон сууцны ахмад настны бүлэгт материал өгсөн хүмүүсийн тэнцсэн эсэх жагсаалт

Дэлгэрэнгүй

Түмнээ тухлуулна

Өргөдөл, хүсэлт

Залуу гэр бүл

Өнөөдрийн байдлаар нийт 26 бүртгэгдсэн байна.

Төрийн албан хаагч

Өнөөдрийн байдлаар нийт 74 бүртгэгдсэн байна.

Хувийн байгууллагын ажиллагсад хувиараа хөдөлмөр эрхлэгч

Өнөөдрийн байдлаар нийт 26 бүртгэгдсэн байна.

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

Өнөөдрийн байдлаар нийт 8 бүртгэгдсэн байна.

Өрх толгойлсон эцэг, эх

Өнөөдрийн байдлаар нийт 22 бүртгэгдсэн байна.

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад

Өнөөдрийн байдлаар нийт 67 бүртгэгдсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, халамжилдаг гэр бүл

Өнөөдрийн байдлаар нийт 12 бүртгэгдсэн байна.

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон сууцгүй болсон иргэн

Өнөөдрийн байдлаар нийт 1 бүртгэгдсэн байна.


Хүсэлт гаргагчын овог нэр Нас Хүйс Ам бүл Түрээслэх сонирхол Зорилтот бүлэг

Холбоо барих

"ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР"


АЗДТГ, 8-р баг , Мөрөн сум , Хөвсгөл , Монгол


Утас: 70388848, 70388821
Факс: 70388849

Вэб: www.umch.khs.gov.mn