Хүүхдийг хамгийн их инээлгэдэг тоглоом нь нуугдаж тоглох

2017-09-16 04:59   
Хуваалцах Жиргэх

Нялх хүүхдүүд дөнгөж төрөөд л инээмсэглэн, удалгүй хөхөрч эхэлдэг. Энэ нь тэднийг төдийгүй эргэн тойрных нь хүмүүсийг баясгаж байдгийг мэдэхгүй хүн үгүй. Харин эрдэмтэд энэ инээд бидэнд их зүйл хэлж өгч чадна гэж үзжээ.

Хүүхдийн инээднээс тухайн хүүхдийн тархины хөгжил ямар түвшинд байгааг мэдэж болдог байна. Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Caspar Addyman интернэтээр санал асуулга явуулжээ. Тэрээр эцэг эхчүүдээс хүүхдийг чинь юу хамгийн их инээлгэдэг вэ гэж асуусан байна. Эл санал асуулгад өөр өөр газар орноос 600 орчим хүн хариулжээ. Хүүхдүүд юу хараад инээж байгаагаас нь хамааран, тухайн хүүхдийн талаар их зүйл мэдэж болдог гэнэ.

Эрдэмтэн Caspar Addyman-ы хувьд энэ нь хүүхдүүдийн томчуултай тогтоож байгаа харилцааны нэг хэлбэр гэж үздэг. Тэд ярьж сурахаасаа өмнө ийм аргаар өөрийгөө илэрхийлдэг байна. Харин тэднийг хамгийн их инээлгдэг зүйл нь нуугдаж тоглох байжээ. Хүүхдүүд аав эсвэл ээжийгээ хаачив гэж хайж эхэлнэ. Гэнэт өмнө нь гарч ирэхэд баярлан инээдэг байна. Эндээс харахад хүний хошин шогийн мэдрэмж их эрт хөгжиж эхэлдэг төдийгүй цаашдын төлөвшил, хөгжилд нь сайнаар нөлөөлдөг байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх