Оношо таван цолтой бөхийг дараалан унагаалаа

2017-09-15 02:44   
Хуваалцах Жиргэх

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын тэмцээн сонирхолтой үргэлжилж байна. Аки башёд ёкозүна Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд, Кисэносато нар барилдаагүй. Харумафүжи Бямбадорж аваргуудыг төлөөлөн ганцаараа хүчийг үзэж байгаа ч гурав унасан.

Өчигдөр тав дахь өдрийн барилдаан болоход залуу бөх Оношо манай аварга Харумафүжи Бямбадоржийг, Шохозан озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнийг, озэки Гоэйдо Чиёотайрюүг, сэкиваки Митакэүми Точиношинг, сэкиваки Ёшиказэ Хокутофүжиг, комүсүби Точиозан цол нэгт Тамаваши Мөнх-Оргилыг тус тус давлаа.

Манай бусад бөхчүүдээс Чиёошима Мөнхсайхан Ишиураг, Ичиножёо Ичинноров Икиог, Араваши Дөлгөөн Таканойва Баасандоржийг өвдөг шороодуулсан юм.

Энэ сард Оношо ганцаараа нэг ч унаагүй башёг тэргүүлж эхэлсэн. Тэрээр 1996 оны долоодугаар сарын 4-нд төрсөн өдгөө 21 настай залуу бөх аж. Аки башёгийн эхний таван өдөр ёкозүна Харумафүжи Бямбадорж, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, сэкиваки Митакэүми, сэкиваки Ёшиказэ, комүсүби Тамаваши Мөнх-Оргил зэрэг дан цолтой бөхчүүдийг даваад байна.

Оношо өнөөдөр зургаа дахь өдөр озэки Гоэйдотой оноолт таарсан. Энэхүү барилдаан сумо бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 202.9.42.22 / 2017-09-15 14:34

Цолтой 5 бөх биш үү нэг хүн 5 цолтой юм уу

Сумо сонирхогч 122.201.24.31 / 2017-09-15 12:50

Тэгэж л байдаг шүү дээ. Нөгөөдүүл нь барилдааныг нь судлаад л будаа

hg 202.72.245.165 / 2017-09-15 10:14

az az yun surtei yum uzeegui yum shig bdgiin