Дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчинг өөрийнхөөрөө нэрлээрэй

2017-09-15 02:27   
Хуваалцах Жиргэх

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ 100 жилийн ой 2004 онд тохиосон. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан манай гарагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин, карьерынхаа туршид 1000 гаруй гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн домогт Пеле “Шилдэг 100 хөлбөмбөгчин”-г нэрлэсэн. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хувилбараар дээрх жагсаалтыг гаргаж байв.

Уг жагсаалтанд Аргентинаас Г.Батистута, Э.Креспо, А.Стефано, М.Кемпес, Д.Марадона, Д.Пассарелла, Х.Савиола, О.Сивори, Ж.С.Верон, Х.Занетти, Бельги улсаар Я.Сеулманс, Я.Мари Плаф, Ф.Ван Дер Элст, Бразилаас К.Алберто, Кафу, Фалко, Пеле, Жуниор, Ривалдо, Ривелино, Р.Карлос, Ромарио, Роналдиньо, Роналдо, Д.Сантос, Н.Сантос, Сократес, Кио, Болгараас Х.Стойчков, Камерунаас Р.Милла, Чили улсаас Э.Фигуэро, И.Заморано, Колумб улсын К.Валдеррама, Хорватын Д.Шукер, Чехийн Ж.Масопуст, П.Недвед, Данийн ах дүү Лаудруп, домогт хаалгач П.Шмехелл, Английн Г.Банкс, Д.Бекхэм, Б.Чарлтон, К.Кэн, Г.Линкер, М.Оуэн, А.Ширрер, Францын Э.Кантона, М.Дисай, Д.Дешам, Ж.Фонтэн, Т.Анри, Р.Копа, Х.Пиерре Папин, М.Платини, Л.Тюрам, М.Трейшер, Д.Трезеге, П.Вейра, З.Зидан, Германы М.Баллак, Ф.Бэкэнбауэр, П.Брейтнер, О.Кан, В.Клинсманн, З.Майер, Л.Маттейус, Г.Мюллер, К.Хайц, У.Зеллер, Гана улсын А.Пеле, Унгарын Ф.Пушкаш, Италийн Р.Бажжо, Ф.Барези, Г.Бергоми, Ж.Бониперти, Ж.Буффон, А.Дель Перо, Г.Фачетти, П.Малдини, А.Неста, Ж.Ривейра, П.Росси, Ф.Тотти, К.Вейри, Д.Зофф, Японы Х.Наката, Либерийн Ж.Виа, Мексикийн У.Санчес, Голландын М.Ван Бастен, Д.Бергкамп, Ж.Круфф, Э.Давидс, Р.Гуллит, Р.Ван де Керкоф, В.Ван де Керкоф, П.Клуверт, Й.Нескенс, Р.Ван Нистелроой, Р.Ренсенбринк, Ф.Райкаард, К.Зеедорф, Нигерийн Ж.Окача, Хойд Ирладын Ж.Бест, Парагвайн Ромерито, Перугийн Т.Кубиллас, Польшийн Ж.Бониек, Португалын Эйсибио, Л.Фигу, Р.Коста, Ирландын Р.Кин, Румын улсын Ж.Хаги, ОХУ-ын Р.Дасаейв, Шотландын К.Далгиш, Сенегалын Эль Хаж Диуф, БНСУ-ын Хон Мюн Бо, Испанийн Э.Бутрагино, Л.Энрике, Рауль, Туркийн Р.Речбер, Э.Белозоглу, Украйны А.Шевченко, АНУ-ын М.Акерс, М.Хамм, Уругвайн Э.Франческоли нар багтсан аж.

Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тодрон гарсан шилдгүүдийг бид бүгд мэддэг болсон. Португалын К.Роналду, Аргентиний Л.Месси, Английн У.Руни, Шведийн З.Ибрахимович, Германы Т.Мюллер, М.Нойер, Испанийн С.Рамос, И.Касиляс, Ганын А.Гьян, Бразийн Неймар, Уругвайн Л.Суарез, Э.Кавани, Колумбын Х.Родригес зэргийг нэрлэж болно.

Домогт хөлбөмбөгчин Пелегийн жагсаалтанд Английн С.Жеррард, Шведийн Х.Ларссон, Данийн Й.Томассон, Белгийн М.Вильмотс, АНУ-ын Л.Донован, Австралийн М.Шварцер, Туркийн Х.Шукур, Камеруны С.Это, Испанийн Ф.Морентес зэрэг олон шилдгүүд багтаагүй нь олон шалгуураар тоглогчдыг сонгож авсан харагдаж байна. Уншигч та ч гэсэн энэ цаг үеийн болон бусад хөлбөмбөгчдөөр өөрийнхөө хувилбарыг гаргаж болох юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх