Кимчи жигэ хийж идмээр байна уу

2017-09-12 01:11   
Хуваалцах Жиргэх

Кимчи жигэ бол Солонгос үндэсний дэлхийд алдартай хоолнуудын нэг юм. Кимчи бол тэдний гол хэрэглээ бөгөөд бусад орнуудын хүмүүсийн дуртай хачир болсон билээ. Мөн олон талын ашиг тустай. Тиймээс эзэгтэй таны хоолны санд зайлшгүй байх ёстой хоол юм. Эхлээд видео зааврыг үзээд дараа нь орц, хэрхэн хийхийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэнийг уншвал илүү ойлгомжтой, хийхэд хялбар байх болно. 

Орц: 

Кимчи / kimchi / - 450 гр 
Кимчины шүүс - 1/4 аяга 
Гахайн мах  pork belly - 300 гр 
Дүфү tofu - 1/2 /нимгэн хэрчиж бэлдэнэ/
Ногоон сонгино - 3 ш 
Дунд зэргийн бөөрөнхий сонгино - 1 ш /хэрчиж бэлдэнэ/
Давс
Элсэн чихэр - 2 халбага 
Кимчины перц gochugaru - 2 халбага 
Гүчүжан gochujang - 1 халбага 
Гүнжидын тос -  1 халбага 
Тахиа эсвэл үхрийн махны шөл - 2 аяга 

Шөл бэлтгэх: 

Хатаасан жараахай dried anchovies -  7 ш /толгойг нь авч цэвэрлэнэ/
Солонгос цагаан лууван  /Korean radish or daikon radish/ 
Далайн байцаа kelp - 4:5 хэмжээтэй 
Ногоон сонгино - 3ш 
Ус- 4 аяга 

Хийх арга: 

Шөл бэлдэх дээ тахианы болон үхрийн махны шө ашиглаж болно. Эсвэл энд бичсэн аргыг хэрэглэж шөлөө гаргаарай 

1. Хатаасан жараахай, цагаан лууван, ногоон сонгины үндэс, замаг буюу далайн байцаагаа хийж тавина 

2. Усаа нэмээд дунд зэргийн галаар 20 минут орчим буцалгана 
3. Галыг унтраагаад 5 минут тагтай нь амраагаарай 
4. Дараа нь шөлийг шүүж авна. 

Кимчи бэлдэх: 

1. Кимчигээ хэрчиж бэлдэнэ савандаа хийнэ. Дээрээс 1/3 аяга  кимчины шүүсээ нэмнэ. 

2. Ногоон сонгиноо ташуу зүсээд кимчи дээрээ нэмнэ, мөн бөөрөнхий сонгинооо хэрчиж хийнэ 
3. Давс, элсэн чихэр, гүчүжан, кимчины перцээ хийнэ. Гүнжидын тос болон бэлдсэн шөлөө нэмээрэй 

4. Одоо хоолоо таглаад дунд зэргийн зөөлөн галаар 10 минут орчим буцалгана 

5. Тагийг нээж, халбагаар шөлнөөс нь амсаж, нэмэх хэрэгтэй амтлагчуудыг нэмнэ. Мөн хэрчиж бэлдсэн дүфүгээ өрж хийнэ. Хэрвээ та дүфү идэх дургүй бол хийхгүй байж болно 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Elena99Mymn 178.76.243.0 / 2017-09-15 01:04

Самый лучший VPN! Гугл в помощь... < b>Официальная лицензия! Предложение ограничено. Ключ NORDVPN “нордвпн” дешевле почти в 2 раза от официальной 70% скидки! < /b> Купить ключ NORDVPN здесь и сейчас! Включает L2TP/IPsec,VPN over SSL,VPN over ICMP,VPN over DNS и другие протоколы. < b>Доступ к более тысяче серверам размещенным по всему миру (в 61 стране!) Нет логов с записями активности Одновременное подключение 6 устройств Высокая скорость и неограниченная пропускная способность