Кино ярьж өгье-“Амьдрал нулимсанд дургүй” 2-р анги

2017-03-11 05:43   
Хуваалцах Жиргэх

“Генералтай амьдрахын тулд дэслэгчтэй Суу!”

Рональд Рейган 1985 онд Михайл Горбачёвтай анх удаа уулзахынхаа өмнө “Оросын тайлагдашгүй сэтгэл зүрх”-г ойлгохын тулд энэ киног найман удаа үзсэнээ дурссан байдаг. Мосфильм кино үйлдвэрт найруулагч Владимир Меньшовийн 1979 онд бүтээсэн уг кино 1980 онд Оскар хүртсэн ЗХУ-ын гурав дахь кино болж “Гадаад хэл дээрх шилдэг  кино” шагналыг хүртсэн билээ. Гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулж киноны багтаа асар их нэг хүндийг авч ирж, шагналыг ёстой л нэг түүж байлаа.

Дээр өгүүлсэнээр 1980 онд Оскар мөн Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагнал авч гол дүрийн дөрвөн жүжигчин, найруулагч, зураачтайгаа ЗХУ-ын Төрийн шагнал хүртэж байлаа. Дээр нь Катяд тоглосон Вера Алентова 1981 онд ЗХУ-ын гавьяат жүжигчин цолоор шагнуулж, “Советский экран” сэтгүүлийн 1980 оны “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болжээ.

1980 онд энэ киног зөвхөн ЗХУ-д 90 сая хүн үзэж хамгийн их хүн үзсэн хоёр дахь кино болж байв. Мөн дэлхийн зуу гаруй улс худалдаж авсан бол 1980 онд Холливудынхан Мосфильмээс 50-хан мянган доллараар худалдаж аваад жилийн дотор 2.5 саяыг олсон байдаг. Холливуд гэснээс Америк ЗХУ-ын харилцаа муу байсан тэр үед Оскарын шагналын урилган дээр нь нэрийг нь андуурч “Москва уйлж байна. Битгий итгэ” гэж  орчуулсан байсан гэсэн онигоо шиг юм яригддаг.

Мөн киноны найруулагч Владимир Меньшов гол дүрийн жүжигчин Катяд тоглосон Вера Алентова гэр бүлийн хүмүүс манайхан тэр бүр мэддэггүй болов уу. Тэд бүр 1961 онд Школы-студий МХАТ-ийн  жүжигчний ангид байхдаа гэрлэж байжээ. /Манай үзэгчид Владимир Меньшовыг “Эхнэрийн эрэлд” (Надууш буюу оросоор Где находится нофелет?)  киноны Павел Фёдорович Голиков (Паша) болон бусад олон дүрээр нь мэднэ.

Энэ киног үйлдвэрийн дарга байж алдаж оносон, “гэр бүлийн талаар тогтворгүй” хүн амьтантай нууцаар уулздаг гэх мэтээр социализмийн үзэл суртал хүчтэй байсан 1970 аад онд бүтээгдсэн гэхэд хамгийн социалист биш киноны тоонд орно. Гэвч бараг дөчин жил өнгөрсөн ч үзэгчдийн сэтгэлд хүрч өнөөг хүртэл сонирхолыг нь татсаар байгаа киноны нууц нь үзэл сурталд өчүүхэн ч баригдалгүй амьдралын үнэнийг хүмүүний зүрхэнд хүртэл буулгаж чадсанд байгаа юм шүү дээ.

 

2-р анги эхлэхэд цагны сэрүүлэг дуугарч Катя сэрнэ. Энэ хооронд хорин жил өнгөрч дөч хүрчээ. Энэ хугацаанд тэр амьдралд сөхрөлгүй ихийг амжуулж охиноо өсгөж, сургуулиа төгсөж, ажил дээрээ амжилт гаргаж үйлдвэрийн дарга болсон байлаа. Гэсэн ч амьдрал нь тэгширч ханьтай болсонгүй. Людя хими цэвэрлэгээний газар ажиллан, архичин болсон тамирчин нөхрөөсөө салсан байна. Тоня нөхөр хүүхдүүдийнхээ хамт амар жимэр тайван амьдран сууна. Нэг удаа найз хоёр Тонягийн ээж аавынд амарчихаад буцаж явахдаа Катя галт тэргэнд нэгэн шинжлэх ухааны хүрээлэнд техникч ажилтай Гогатай танилцана. Гога өөртөө итгэлтэй, юманд өөрийн гэсэн байр сууринаас ханддаг аливаад сэтгэлээсээ жинхэнэ эр хүн жентельмэн гэж ямар байдгийг илтгэсэн дүр байдаг.

Эр хүн эхнэрээ хүндэлж, хайрлаж, түшиг нь байж, айл гэрийн тэргүүн болж явах ёстой гэсэн түүний ойлголт Катягийн өөрийнхөөрөө зантай тулгарч бяцхан үл ойлголцол үүснэ. Эцэст нь хэн хэн нь бүхэл амьдралынхаа турш хайж явсан хувь тавилангаар заяасан хайр нь гэдгийг ойлгоцгооно. Энэ киног санамсаргүй сонгосонгүй. Сүүлийн үед хөдөө орон нутгаас нийслэлд ирэх залуучууд, охид гол дүрийн бүсгүйчүүдтэй адилхан санагдаж амьдралын замаа сонгохдоо энэ киноноос сургамж аваасай хэмээн бодлоо.

Энэ кинонд монголчууд бидний ч дуулах дуртай энэ киноны “Александра” дуунд өгүүлдэгээр “Бүгдийг шууд бүтээгээгүй. Москваг ч шууд барьчихаагүй” амьдрал сугалаа биш уралдаан тэмцээн бүр биш. Өөрийн хүчээр хайр сэтгэлээр амьдралыг цогцлооно амьдрал нулимсанд итгэдэггүй бас дургүй амьдрал үргэлж тэмцэгчид ялагчид итгэдэг гэдгийг тодорхой гаргаж өгсөн. Манай нэртэй сэтгүүлч агсан Ц.Балдоржын “Элсний нүүдэл” кино ч энэ тухай өгүүлдэг. Бас л гурван охин хөдөөнөөс ирж амьдралд хөл тавьж байгаа санаа тэнд буй.

Хорин жилийн дараа эргээд харахад гурван бүсгүй гурван өөр замаар явжээ. Антонина эргэж буцалгүй жирийн нэгэн залууд сэтгэлээ өгч энгийн амьдралаар сэтгэл тайван амьдарчээ. Людмила амьдрал бол сугалаа “сайхантай сууна, саяыг хожно” гэж явсаар бүхнийг алдана. Хань ижил, үр хүүхэдгүй ч генералыг дэгээдэх бодлоо орхиогүй хэвээрээ.

Харин Катерина охиноо сайхан өсгөж, сургуулиа төгсөж сайн ажилласаар үйлдвэрийнхээ дарга болсон байна. Тэр нэг хэсэг амьдралын өнгөнд хууртаж алдсан боловч “сайн багш нарын ачаар” бүхнийг ойлгосон байна. Чухам тийм учир хувь заяаны бэлэг гэлтэй Георгий Иванович /Гога/-тай учирч “дөч хүрч амьдрал эхэлдэг” гэдгийг ухаарна. Киноны сүүл хэсэгт Николай Гогаг авчирахаар явсан хойгуур гурван найз уйлдаг хэсэг бий дээ.

Тайлал болсон энэ хэсэг дээр Люда амьдралын үнэнийг ойлгож ямар замаар явснаа ухаарч гэмшиж уйлахад Катя бүх амьдралдаа хүлээсэн тэр л хайртайгаа учирснаа ойлгож түүнийгээ алдахгүй юмсан гэж уйлдаг бол Тоня зүгээр л тэднийг өрөвдсөндөө үйлна. Гурван өөр зан чанартай бүсгүйчүүдийн гурван өөр амьдралын гурван өөр нулимс.

Хоёрдугаар анги дээрээ цэцэрлэг сандал дээр уулздаг хэсэг байдаг даа. Нэг цэцэрлэгт нэг сандал дээр 20 жилийн зайтай уулзахад хүмүүс зугаалаад хүүхдүүд тоглоод хэсэг өвгөд даалуу тоглоод бүх юм хэвээрээ.

Эхнийх дээр нь нэг жаахан охин тэнцэж ядан алхаж байдаг. 20 жилийн дараа өвөө нь түүнийг дагуулаад ийм жаахан байсан гэж гараа зааж үзүүлээд явж байдаг. Амьдрал хэвээрээ, юм гэдэг өөрчлөгддөггүй харин хүн амьдралын нугачаанд сэгсчүүлж өөрчлөгддөг юм биш үү.  Бид ч 20 жилийн өмнө байсан гэнэн итгэмтгий Катягаас юу ч үлдээгүй болохыг харж болно.

Гучин жилийн хойно өнөөдрийг хүртэл үзэгчдийг ухааруулж уяраасаар байгаа энэ киноны зохиол найруулгын хувьд ярих юм байхгүй шилдэг нь. Үг бүр нь үйл хөдлөл бүр нь дүр өгүүлэмж бүр нь бөөн санаа бөөн философи.

Дэлгэрүүлээд яриад байвал энд багтахгүй. Холливудын кино академийн найруулагчийн сургуульд энэ киног бүтэн судлуулдаг гэж сонссон юм байна. Энэ киноноос “Дөч хүрч хүрч амьдрал эхэлдэг”, “Генералтай амьдрахын тулд дэслэгчтэй суу” гэх мэт олон алдартай афоризм гарч Гогагийн дүр тэр үеийн эрчүүдийн үлгэр дууриал болж байлаа.

Киноны төгсгөлд Катя - “Би чамайг ямар их хайв аа” гэхэд  Гога - “Долоо хоног” гэж хариулна. Катя дахин –“Би чамайгаа ямар их хайв аа” гэдэг. Тиймээ тэр маш их хайсан бүр насан туршдаа хайсан жинхэнэ хайраа олсон.

Төгсөв

Нэгдүгээр ангийг энэ линкээр орж уншина уу. http://www.photonews.mn/post/24506.html


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

z 43.242.243.229 / 2017-03-29 03:27

abidral 40 nasnaas eheldeg gedeg.

Soongo 66.181.177.12 / 2017-03-28 10:24

Үнэхээр гоё кино шүү дээ, ёстой л жинхэнэ кино, сүүлийн хэсэгт аав нь охинтойгоо уулзах гээд орж ирдэг, тэр хоёр ямар адилхан гээч, бодит амьдрал дээр аав охин хоёр юм болов уу гэмээр адилхан, дүрүүдийг мундаг олсон, жүжигчид жүжиглээгүй дүрдээ мундаг орсон гоё кино, хэн ч муулах эрхгүй кино доо, манай хуучин кинонууд ч гэсэн гоё шүү дээ

zochin 116.44.154.116 / 2017-03-12 14:11

er n OROSiin buh kino nuud goe shdee dandaa amidral hun chanar ylanguya 60 aad oniih n kino nuud bur togtoj uzvel saihan kino nuud bur stres bihgui bolgochidogiin bas ter huheldein kinonuud huuhediinh mtoo ih pilosop maygtai komet utas bihui bisan hernee oyunii medeelel ymar ih bisan be ter ueiin setguul hevlel medeelel televeziin nevteruuleguud odoo bol denduu hyzgaarlagdsan haranhui bidnii megedeg sonsoj bisan unshij bisan yumnuud

66.181.185.84 / 2017-03-12 12:43

11

54646 202.70.34.115 / 2017-03-12 05:12

ер бол энэ кинонд дөч гарсан өөрийн гэсэн гэр бүл хань ижилгүй хүүхнүүд дуртай байдаг юм ш дээ хэхэхэ

trtr 202.21.106.149 / 2017-03-12 02:40

os kinond hun baih tuhai zaaval gardag yum daa.

jjjjj 211.36.134.238 / 2017-03-12 01:54

Ene kinog uhen uhtle uzsench zalhahgui saihan kino

M 172.56.42.28 / 2017-03-12 01:14

Saihan kinog daan ch muuhai tailbarlalaa.

САНДАГ 116.95.239.219 / 2017-03-11 14:00

ОДООГИЙН ОРОС КИНОНУУД Ч СОЛОНГОС КИНОНООС ИЛҮҮ ЖИНХЭНЭ ЭР ХҮН ЧАНАРТ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ . ЗӨВИЙГ НЬ ОЛЖ ОРЧУУЛБАЛ . НТВ СУВГИЙН КИНОНУУД БАЙНА. СОЦ ҮЕИЙН ОРОС КИНОГ Ч ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

zochin 49.0.212.227 / 2017-03-11 07:15

40 Tei egch mini huntei suuu