Дэлхийн бүх улсуудаар зорчсон хамгийн залуу аялагч Монгол орныг нэгдүгээрт үнэлжээ

2017-03-06 08:13   
Хуваалцах Жиргэх

АНУ-ын Коннектикут мужийн иргэн, 27 настай Кэсси Дэ Пэкол хэмээх бүсгүй дэлхийн бүх улс орнуудаар аялж үзсэн хамгийн залуу аялагч болохоор шийдсэн юм. 

 

Ингээд тэр 18 сарын хугацаанд дэлхийн 196 орноор аялж, өнгөрсөн оны сүүлээр аялалаа амжилттай дуусгажээ.

Тэрээр аялалын зардалд багагүй мөнгө гаргасан ба зарим зардлаа аялалын турш Инстаграм хуудсандаа нийтэлсэн сурталчилгааны зургаас мөн олсон гэнэ.

 

Мөн тэр жуулчдад зориулж хамгийн үзүүштэй заавал очиж үзэх 10 орныг нэрлэсэн байна. Сонирхолтой нь тэр манай дэлхийн хамгийн очиж үзүүштэй, сайхан орноор Монгол орныг хамгийн түрүүнд нэрлэжээ.

Кэссигийн топ 10 орны жагсаалтыг сонирхуулбал:

10. АНУ

Энд намар үнэхээр гайхалтай мэдрэмжийг хүн бүрт өгөх болно.

9. Коста-Рика

Сармагчин, шинэхэн жимс, гайхалтай хөгжим болон галт уул... Өөр зүйл хэрэгтэй гэж үү?

8. Перу

7. Тунис

6. Оман

5. Пакистан

4. Вануату

3. Мальдив

2. Бутан

1. Монгол

Кэсси Дэ Пэкол “Энд та онгон зэрлэг байгальд цор ганцаараа байж, морь унан давхих боломжтой. Монгол орон бол миний аялалын туршид таарсан хамгийн гайхалтай сайхан, амар амгалан газар юм” гэж манай орны тухай хэлсэн байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Болормаа 178.6.108.179 / 2017-06-03 17:58

Миний эх орон ийм л сайхан эх орон дэлхийд 1орон.би маш их бахархаж байна.энэ бол бүх монголчуудын бахархал юм

Болормаа 178.6.111.152 / 2017-05-30 19:14

Бид дэлхийд гайхуулах цорын ганц эх оронтой тэнгэрлэг ард түмэн шүү .Би маш их бахархаж байна.Энэ эх орноо бид л нүдний цөцгий шиг хайрлаж өвгөдийнхөө сургаалыг дагавал монгол монголоороо хөгжихийг чин зүрхнээсээ туйлын ихээр хүснэ.